solongonews
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэн хамгаалах хүчин чадлыг дээшлүүлнэ
2017-10-10 10:38
Одоогийн байдлаар, Хятадын Газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн үндэсний газар ”Нэг бүс нэг зам” дагуу 41 оронтой хоёр талт хамтын ажиллагааны харилцаа тогтоож, газар хөдлөлтийг хянаж хэмжих, урьдчилан сэргийлэх, яаралтай авран туслах, холбогдох технологийн судалгаа зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

 Дараагийн шатанд “нэг бүс  нэг зам” дагуу улс орнуудтай хамт газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх  хүчин чадлыг дээшлүүлж, улс орнуудын ард түмэнд амьжиргааны баталгаа ханган  ажиллах болно гэж Хятадын Газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн үндэсний газрын  Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ван Манда хэлсэн  юм.  

Бүртгэлээс үзвэл, манай  гарагийн газар хөдлөлт нь голдуу Номхон далайг тойрсон бүс, Евро-Азийн бүсэд  төвлөрдөг бөгөөд Торгоны замын эдийн засгийн бүс яг Евро-Азийн газар хөдлөлтийн  бүсэд оршдог юм. Тэнгисийн торгоны замын цөөнгүй улс орон Номхон далайг тойрсон  газар хөдлөлтийн бүсэд байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд эдгээр бүсэд хамрагдах  Армен, Турк, Индонез, Пакистан, Балба зэрэг оронд удаа дараа газар хөдөлж, хэдэн  зуун мянган хүн нас баржээ.

Хятадын Газар хөдлөлтийн  хяналт хэмжилтийн үндэсний газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын  орлогч дарга Ван Манда: Нэг бүс нэг зам дагуу том чухал дэд бүтэц, төслийн газар  хөдлөлтөөс сэргийлэн хамгаалах ажлыг баталгаажуулах нь нэг бүс нэг зам  стратегийг саадгүй хэрэгжүүлэхийн чухал баталгаа мөн  гэжээ.

"Одоогийн  байдлаар, манай газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн үндэсний газар Лаос, Мьянмар,  Пакистан, Индонез зэрэг 4 оронд газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн 24 станц,  холбогдох тоо баримтыг цуглуулах 5 төв байгуулж, мэргэжлийн 100 гаруй ажилтныг  бэлтгэсэн. 2017 онд, Балба, Лаост туслан газар хөдлөлтийн хяналт  хэмжилтийн сүлжээний төслийг бүх талаар хэрэгжүүлж, Хятад-АСЕАН-ий газар  хөдлөлт, цунамийн хяналт хэмжилтийн системийн байгуулалтыг ч эрчимжүүлэх болно.  Эдгээр төсөл ашиглалтад орсноор хилийн чанадад газар хөдлөлтийн хяналт  хэмжилтийн станц 45-аар нэмэгдэж, тухайн улс орон, бүс нутгийн газар хөдлөлтийн  гамшгаас сэргийлэн хамгаалах хүчин чадлыг дээшлүүлэх төдийгүй, Хятад улсын газар  хөдлөлтийн хяналт хэмжилтийн сүлжээний хүчин чадавх, мэдээллийн оновчтой шуурхай  байдлыг улам бүр баталгаажуулах болно.”

Эх сурвалжаас үзвэл, дэлхийн бөмбөрцгийн шинжлэх ухааны үүднээс бүс нутагт гарч буй газар хөдлөлтийн бий болох бүтцээс үзэхэд бүх үндэстэнг дамнасан байдаг. Нэгдсэн журмаар судалгаа хийж, газар хөдлөлтийн бүтцэд холбоотой асуудлыг зохицуулах нь Хятадын сэргийлэлт хамгаалалтын ажилд ихээхэн тустай бөгөөд газар хөдлөлтөөс сэргийлэн газар  хөдлөлтийн гай гамшгийг багасгахад техникийн удирдах эрхээ дээшлүүлж болох юм байна.

Ван Мандаа хэлэхдээ: Олон улсын хамтын ажиллагааны төсөл, техникийн сургалт дамжаа, хүмүүсийн солилцоо зэрэг арга  хэлбэрээр "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын газар хөдлөлтийн суурь судалгааг  эрчимжүүлэх болно гэжээ. 

Хятад-Зүүн Өмнөд Азийн хөрш  зэргэлдээ орнуудын газар хөдлөлтийн гео динамикийн судалгааны төсөл нь газар  хөдлөх механизм, түүний цар хэмжээгээр гол болгож, Тайланд, Лаос, Мьянмар зэрэг  оронтой хамтран Диен Биен Пугийн хагарлын хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг олж, манай улсын газар хөдлөлтийн бий болох бүтцийн орчин дахь ойлголтоо  дээшлүүлсэн байна. Балба, Вьетнам, Пакистан, Лаос зэрэг 10 гаруй орны 300 гаруй хүнийг газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн зэрэг техникийн дамжаанд хамруулсан  байна. Мөн мэргэжилтэн томилон Малайз, Кени зэрэг оронд очуулж хичээл заалгасан  гэжээ.

Ван Мандаагийн танилцуулснаар, дараагийн  шатанд Хятадын газар хөдлөлтийн холбогдох салбар “Нэг бүс нэг зам” дагуух орнуудтай газар хөдлөлтийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, газар  хөдлөлтийн гай гамшгаас хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, зам дагуу орнуудын ард  түмэнд чухал баталгаа хангах юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл