Хог хаягдлаас бүтсэн “музей”
2016-04-12 16:31
Хог хаягдал ”эрдэнэ” болж болно.

Nelson Мolina бол Америк улсын Нью-Йорк хотын Хот тохижилтын ажилтан бөгөөд энэхүү ажлын байрандаа 30 жил ажилласан байна. Гудамж талбай цэвэрлэх нь Nelson Мolina-гийн хувьд зөвхөн ажил төдий бус харин “эрдэнэ” цуглуулах явдал болсон аж. Хөгжмийн зэмсэг, бөмбөгний цохиур зэрэг нь бүгд Nelson Мolina ажлаа хийж явахдаа хогийн савнаас олсон “эрдэнэ” болно.

30 жилийн хугацаанд Nelson Мolina цуглуулсан бүх юмаа нэгэн агуулахад хадгалсаар нэг мэдэхэд “музей” болсон байлаа. Хэдийгээр хүмүүсийн хаясан зүйлс хэдий ч Nelson Мolina Хот тохижилтын ажилтан болсон 30 жилийн дурсамж “музей”-д хадгалагдаж байгаа юм.



Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх
