Орон нутгийн цагаар 01-р сарын 18-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Кот-д'Ивуарын Гадаад хэргийн сайд Адомтой хэлэлцээ хийв.
Адом хэлэхдээ“Кот-д'Ивуар Хятад хоёр эв нэгдэл, харилцан тусын сайн найзууд бөгөөд үлгэр жишээ ач холбогдолтой стратегийн түншүүд болсон юм.Манай хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгааг бид бахархаж байна. Кот Д'Ивуар нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын газар нутаг хуваагдаж үл болох гэдэгт итгэж, Өмнөд Хятадын тэнгис дэх хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад Хятадыг дэмжиж байгааг дахин илэрхийлмээр байна.Хятадын тал Кот-д'Ивуарын янз бүрийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье.Хятадын тусламжтайгаар гурван спортын ордон ашиглалтад орж,зургаан цахилгаан автобус Кот-Д'Ивуарт ирсэн нь Кот-Д'Ивокад болсон "Африкийн цом" хөл бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад зайлшгүй хувь нэмэр оруулжээ.Кот-д'Ивуарын тал Кот-д'Ивуар Хятад хоёр орны эрчимтэй харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх,Хятадын дэвшилтэт туршлагаас суралцах,Кот-д'Ивуар үндэсний нөхцөл байдалд тохирсон орчин үеийн шинэчлэлийг хүсэж байна”.
Ван И:
-Хятад Кот-д'Ивуар хоёр бол хөгжил сэргэлтийн зам дээрх найз нөхөд, түншүүд бөгөөд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрсэн юм. Кот-д'Ивуар “Африкийн цом” хөл бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулах ажилд Хятад улс хувь нэмэр оруулж чадсанд бид баяртай байна. Бид хоёр улсын тэргүүнүүдийн хүрсэн чухал зөвшилцлөөр удирдуулж,Кот-д'Ивуартай хамтран янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг төлөвлөж, хөгжүүлэн дэмжиж, шинэ эрин үед Хятад Кот-д'Ивуарын харилцаанд шинэ ирээдүйг нээж өгөхөд бэлэн байна.
Кот-д'Ивуар бол Африк руу хийсэн миний шинэ жилийн айлчлалын хамгийн эцсийн өртөө. Энэхүү удаагийн айлчлалаар би Африкийн орнуудын халуун сэтгэл, нөхөрлөл, Хятад, Африкийн хоорондын бат бөх харилцан итгэлцлийг бүрэн мэдэрсэн.Хятад,Африкийн эв нэгдэл, нөхөрлөл үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд бий болж, нийтлэг хөгжил, сэргэлтийн түүхэн үйл явцад улам цаашид бэхэжсэн юм.Хятад улс үргэлж Африктай хамт зогсож, үндэсний эрх мэдэл, тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг хамгаалахад Африкийг тууштай дэмжиж, Африкийн орнуудыг нэгтгэж, өөрсдийгөө хөгжүүлэн бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, тусгаар тогтнолоо хадгалахын зэрэгцээ хөгжлийг түргэсгэдэг Африкийн онцлогтой хөгжлийн замыг судалж, Африкийн ирээдүй, хувь заяаг өөрөө тогтооход нь бүрэн дэмжлэг үзүүлэх болно.
Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол, сургалт, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцож, Хятад, Кот-д'Ивуарын практик хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг хамтдаа дэмжих талаар санал нэгдсэн байна.
Хоёр тал олон улсын болон бүс нутгийн асуудлаар өндөр түвшинд санал нэгтэй байгаа бөгөөд Африкт энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа дэмжих, Хятад, Африкийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахын тулд нягт харилцаа, зохицуулалтыг хадгална гэж тохиролцсон байна.
