solongonews
02-р сард юанийн зээл өмнөх оны мөн үеэс 600 тэрбум юаниар нэмэгджээ
2023-03-14 11:12
02-р сард юанийн зээл өмнөх оны мөн үеэс 600 тэрбум юаниар нэмэгджээ.

Хятадын Ардын банкны хамгийн сүүлийн үеийн мэдээгээр энэ оны 02-р сард Хятадын юанийн зээл 1 триллион 810 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 592 тэрбум 800 сая юаниар нэмэгдсэн байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар, Хятадын дотоодын болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 226.71 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар нэмэгдэж, юанийн зээлийн үлдэгдэл 221.56 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар өссөн байна.

Салбарын хувьд 02-р сард өрхийн зээл 208.1 тэрбум юаниар нэмэгдэж, үүнээс богино хугацааны зээл 121.8 тэрбум юаниар өсөж, дунд болон урт хугацааны зээл 86.3 тэрбум юаниар өссөн байна. Аж ахуйн нэгж (байгууллага)-д олгосон зээл 1.61 тэрбум юаниар нэмэгдэж, үүнээс богино хугацааны зээл 578.5 тэрбум юаниар нэмэгдэн, дунд болон урт хугацааны зээл 1.11 их наяд юаниар нэмэгдэж, үнэт цаасны санхүүжилт 98.9 тэрбум юаниар буурч, банк бус санхүүгийн байгууллагын зээл 17.3 тэрбум юаниар нэмэгджээ.

Хадгаламжийн хувьд 02-р сард Хятадын юанийн хадгаламж 2 триллион 810 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 270 тэрбум 500 сая юаниар нэмэгдсэн байна. Үүний дотор иргэдийн хадгаламж 792 тэрбум 600 сая юаниар нэмэгдэж, санхүүгийн бус аж ахуйн нэгжийн хадгаламж 1 тэрбум 290 сая юаниар өсөн, төсвийн хадгаламж 455 тэрбум 800 сая юаниар нэмэгдэж, банк бус санхүүгийн байгууллагын хадгаламж 516 тэрбум 300 сая юаниар буурчээ. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Хятадын дотоод болон гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл 274.34 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар өсөж, юанийн хадгаламжийн үлдэгдэл 268.2 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар өссөн байна.

Урьдчилсан тоо баримтаас үзвэл энэ оны 02-р сард Хятадын нийгмийн санхүүжилтийн цар хүрээ 3.16 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.95 их наяд юаниар нэмэгджээ. Үүнээс бодит эдийн засагт олгосон юанийн зээл 1.82 их наяд юаниар нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 924.1 тэрбум юаниар өссөн байна.

Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 02-р сарын эцсийн байдлаар Хятадын өргөн хэрэглээний мөнгөний үлдэгдэл (М2) 275.52 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувиар өсөж, өсөлтийн хурд өмнөх сарын эцсийн болон өмнөх оны мөн үеийнхээс 0.3 ба 3.7 пунктээр илүү байна. Нарийн мөнгөний үлдэгдэл (M1) 65.79 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өсөж, өсөлтийн хурд нь өмнөх сарын эцсийнхээс 0.9 пунктээр бага байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 пунктээр өссөн байна. Гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн үлдэгдэл (M0) 10.76 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн байна. Мөнгөний цэвэр өгөөж нь тус сард 699.9 тэрбум юань болжээ.

Түүнчлэн, 02-р сард Хятадын харилцах дансны хил дамнасан юанийн төлбөр тооцооны хэмжээ 948.7 тэрбум юань, үүний дотор бараа, үйлчилгээний худалдаа болон бусад харилцах дансны хэмжээ 752.9 тэрбум юань, 195.8 тэрбум юань тус тус хүрсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл