Хятад улсын төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улс даяар төмөр замын аяллын шинэ төсөл хэрэгжүүлэх болно. Аяллын төслийг төлөвлөсний дараа “Фү шин” нэрэмжит хурдны галт тэрэгний аялах тоо нэмэгдэж, тээврийн чадавх нь дээшлэх болно.

Хятад улсын төмөр замын ерөнхий компанийн холбогдох ажилтан танилцуулахдаа: - Энэ удаа галт тэрэгний тээврийн аяллын төсөлд зохицуулалт хийсэн нь төмөр замын ерөнхий компани улмаар төмөр замын тээврийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, төвийн “зөөвөрлөх бүтцээ төлөвлөн төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх” шаардлагыг хэрэгжүүлэн, иргэдийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй зорчих шаардлага болон барааны ложистистикийн шаардлагыг илүү сайн хангах зорилготой юм. Үүнд, төмөр замын салбарынхан хурдны зам, энгийн төмөр замын давуу талыг бүрэн ашиглаж, зорчигчдын тээвэр болон барааны тээврийн зах зээлийн шаардлагыг нэгдсэн байдлаар төлөвлөж, улмаар шинжлэх ухаанчаар сайжруулан төлөвлөсөн байна.
