
Боаогийн Азийн чуулга уулзалт-2022 оны Бүртгэлийн төвд зочид, хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх үйл ажиллагаа 2022 оны 04-р сарын 18-ны өдөр болов. Боаогийн Азийн чуулга уулзалт-2022 оны уулзалт 04-р сарын 20-оос 22-ны өдрүүдэд Хайнаны Боаод зохион байгуулагдана. Оны уулзалтын сэдэв нь "Тахал ба дэлхий: Дэлхийн хөгжлийг хамтдаа ахиулж, хамтын ирээдүйг бүтээе". Оны уулзалт нь ихэвчлэн оффлайн, онлайн болон оффлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд улс төр, бизнес, эрдэм шинжилгээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад улс орнуудын төлөөлөл оролцож, цар тахлын дараах Ази болон дэлхийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх, ногоон хөгжил, инновацын хөгжил, хүртээмжтэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжилд анхаарлаа хандуулж, олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй.


