БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож буй үеэр ХКН-ын төв хорооны ухуулах хэлтэс болон Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орчин үеийн Хятад улсын судалгааны газраас редакторласан "Шинэ Хятад улс 70 жил" номыг сүүлийн өдрүүдэд албан ёсоор хэвлэн тараав.
Уг номд 1949 оны 10-р сард Шинэ Хятад улс байгуулагдсанаас 2019 оны 10-р сар хүртэлх 70 жилийн түүхийг өгүүлж, ХКН ард түмнийг удирдан хайлт нээлт хийж, Хятадын онцлогтой социализмыг хэрэгжүүлэн хөгжүүлсэн аугаа практик болон түүний чухал онол, тогтолцооны шинэчлэлийн үр бүтээлийг бүрэн тусгасан байна. Мөн Хятад улс байгуулагдсан 70 жилийн турших эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн иргэншлийн бүтээн байгуулалт болон батлан хамгаалалт, цэрэг арми, "Нэг улс хоёр систем" болон эх орны нэгдэл, гадаад харилцаа, намын бүтээн байгуулалт зэрэг олон талаар олсон аугаа амжилт болон ховор нандин туршлагыг харуулж, ХКН-ын 18-р их хурлаас хойших нам болон Хятадын олон салбаруудын олсон түүхэн чанартай амжилт,агуу их хувьслыг харуулсан байна.
Уг ном нийт 400 мянга гаруй үсэгтэй, Орчин үеийн Хятадын хэвлэлийн газраас хэвлэж, өнөөдөр буюу 12-р сарын 17-ны өдрөөс бүх Хятадын олон газар дахь Синьхуа номын дэлгүүрээс тарааж эхэлсэн байна.
