"Тайлан"-д интернэтийн дэд бүтэц, интернет ашиглагчдын цар хүрээ болон бүтэц, интернэтийн хэрэглээний хөгжил, интернэтийн захиргаан дахь хээглээний хөгжил, инернэтийн аюулгүй байдал зэрэг талаар дүгнэлт хийж, 2019 оны сүүлийн хагас жилээс энэ оны эхэн хүртэлх Хятадын интернэтийн хөгжлийн байдлыг тайлагнажээ.
"Тайлан"-д тэмдэглэснээр энэ оны 03-р сарын байдлаар Хятадын интернэт ашиглагчдын тоо 904 саяд хүрсэн нь 2018 оны мөн үеэс 75.08 саяар нэмэгдэж, интернэтийн хэрэглээ нь 64.5 хувьд хүрэв. Хятадын интернет худалдан авагчдын тоо 710 саяд хүрэв. Интернэт худалдан авалт нь дижитал эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн хувьд хэрэглээний зах зээлийн эрчтэй хөгжилд өдөр ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэж байна.
Халдварын улмаас энэ онд интернэтийн зугаа цэнгээний програм хангамжийн хэрэглэгчдын тоо болон хэрэглээ нь ихээр нэмэгдсэн байна. 03-р сарын байдлаар, видео нь утсаар харилцах хэрэглээний дараа орох хоёр дахь том интернетийн програм хангамж болоод байна. Богино хэмжээний видео индэр нь гадаад дахь зээлээ өргөтгөхийн зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, ялангуяа ядуу бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих ажилд илэрхий үүрэг гүйцэтгэж байна.
Энэ оны 03-р сарын байдлаар Хятадын цахим сургалтад хамрагдсан хэрэглэгчдын тоо 423 саяд хүрч, 2018 оны эцсийн үзүүлэлтээс 110.2 хувиар нэмэгдэв. Тоо бүртгэлээс үзвэл, халдварын хугацаанд цахим хэлбэрээр үйличилгээ үзүүлдэг сургалтын програм хангамжуудын байнгын хэрэглэгчдийн тоо хэдэн арван саяар хэмжигдэх болов.
