Түүний гэрийнхэнтэй уулзахдаа юунд анхаарах ёстой вэ?
2015-12-28 18:21
Хайрт залуутайгаа үерхээд хэсэг хугацаа өнгөрчээ. Түүний эцэг эх таны тухай мэддэг бөгөөд илүү дотно танилцахыг хүсэж байгаа. Таны хувьд энэ бол математикийн шалгалт өгөхөөс ч хүнд хэцүү, сэтгэл түгшээсэн шалгалт. Ирээдүйн хадам аав, ээжийнхээ итгэлийг алдахгүй, таалагдахыг та хүсэж байгаа бол энэхүү богино нийтлэлийг уншаарай.
Ингээд тэд таныг өнөө орой манайд ирж оройн хоол зооглооч хэмээн урьжээ. Энэ бол анхны уулзалт биш ч, албан ёсны анхны уулзалт байх болно. Эмэгтэй хүн хадам эцэг эхдээ гологдохгүй хүндлэл авч байх нь амьдралын бас л чухал зүйлсийн нэг. Оройн зоог дээр та хэрхэн биеэ авч явах ёстой вэ?

-Маш энгийн бөгөөд даруу хувцаслах хэрэгтэй. Элдэв янзын нүдэнд торох гоёл чимэглэл огт хэрэггүй болов уу. Мөн нүүр будалтаа даруу будвал тэдэнд таалагдана. Харин үсээ сайхан янзлахаа мартаж болохгүй.
-Найз залуу болон өөрсдийнхөө хувийн амьдралын талаар задгай ярих хэрэггүй. Хайртынхаа муу болон дутагдалтай талыг дурдах ч хэрэггүй.
-Түүний ээжтэй маргалдахгүй байх эсвэл таныг бага зэрэг доош дарсан зүйл хэлүүлэхгүй байхыг хичээ. Аль болох олон хүн хамрах ярианы сэдэв сонгож ярилцаарай. Найз залуугийнхаа бага насны талаар хөгжилтэй дурсамжуудыг нь яриулж, зургийн цомгийг нь сонирхоё гэж асуувал та бүхний яриа илүү сонирхолтой болох болно.
-Оройн зоог тэдний гэрт барих гэж байгаа бол бүсгүй та өөрөө хоол хийж аочих нь хамгийн том алдаа болно. Учир нь гэрийн эзэгтэй ширээнд бэлдэх бүх хоолоо өөрөө төлөвлөсөн бөгөөд та хоол авиачиж өгвөл түүнийг дутуу үнэлэсэн хэрэг болж мэднэ.
-Түүний эцэг эх таны тухай их сонирхон олон зүйл асуух байх шүү. Тэр бүрд нь эелдгээр хариулж, ичиж эмээлгүй инээмсэглээд хариулаарай. Мөн өөрсдийнхөө анх танилцаж байсан түүх, дурсамжуудаасаа ярьж өгвөл тэд чихээ тавин сонсох болно.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
