Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 17-ны үдээс хойш Италийн ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярьжээ.
Ли Кэчян: Хятад, Итали бол иж бүрэн стратегийн түнш, хоёр орны харилцаа гүн зузаан түүхэн хуримтлал болон ашиг тусын бат бөх холбоотой юм. Ноднин жилээс нааш хоёр тал КОВИД-19 халдвартай хамтран тэмцэж, хамтын ажиллагааны чухал төслүүд идэвхтэй ахицад хүрлээ. Италийн талтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ирэх онд тохиох Хятад-Италийн соёл, аялал жуулчлалын жилийг сайтар зохион байгуулж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, Их 20-ын бүлгийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятад, Италийн харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэх нь хоёр ард түмэнд тустай байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Марио Драги: Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг Италийн тал дээд хэмжээнд чухалчлан үздэг. Итали Их 20-ын бүлгийн ээлжит дарга орноор ажиллахыг Хятад улс дэмжиж буйд талархаж байна. Олон талт механизмын хүрээнд Хятадын талтай зохицуулалтаа нэмэгдүүлж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хамтаар ахиулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтын эсрэг хамтдаа тэмцэхэд Италийн бэлэн байна. Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр бол хоёр талын чухал нийтлэг ойлголт болохоор дараа дараагийн шатны арга хэмжээ, үйл явцыг яриа хэлцлээр ахиулахыг Италийн тал дэмжинэ гэжээ.
