БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруй iKon News, Zindaa болон Монгол Улсын бусад нийтлэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэл бичиж, “Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах Хятад улсын туршлага”-ыг танилцуулсан байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 2020 оны 04-р сарын 06-ны өдөр “Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын туршлага” цагаан номыг хэвлэн түгээв. Энэхүү цагаан номд ХКН ядууралтай тэмцэх ажилд ард түмнээ удирдаж, нам, улс орон, нийгмийн бүх хүчийг нэгтгэн, ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулсан агуу замналыг өгүүлж, Хятадын ядуурлыг бууруулах ажлын амжилт, дэлхий нийтэд оруулсан хувь нэмрийг бүрэн дүүрэн тусгасан юм. Энэхүү цагаан номд голдуу доорх хэдэн гол агуулгыг өгүүлсэн болно.

1. Хятадын ард түмнийг ядуурлыг даван туулахад чиглэсэн ХКН-ын агуу замналыг эргэцүүлэн дурссан.
2. Хятадын ядуурлаас ангижруулах ажлын бүх талын ялалтын түүхэн амжилтыг харуулсан.
3. Хятад улсын бүтээлчээр дэвшүүлсэн ядуурлыг бууруулах оновчтой төлөвлөгөөг нэгтгэн дүгнэсэн.
4. Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах ажлын талаарх Хятадын санал бодлыг танилцуулсан.
5. Дэлхий дахины ядуурлыг бууруулах үйлсэд Хятадын оруулсан хувь нэмрийг танилцууллаа.
Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш, сайн найз, сайн түнш. Хятад улс үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санаагаа ямагт хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийг дэмжин тусалсаар ирсэн. Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог нааштай хэрэгжүүлж, “Бүс ба зам” стратеги бодлого болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлснээр ажил хэрэгч хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр байна. Цар тахлын үед ч Хятад, Монгол хоёр улс бэрхшээлийг хамтран давж байна. Дэлхий нийт “Covid-19”-ийн вакцины эрэлт, нийлүүлэлтийн дутагдалтай үед Хятад улс Монгол Улсад түрүүлж вакцин хандивлаж мөн экспортоор нийлүүлсэн. Энэ бол Хятадын тал Хятад, Монголын харилцааны хөгжилд ач холбогдол өгдөг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийн илрэл мөн.
Хятадын хөгжил дэлхий нийттэй салшгүй холбоотой, дэлхий нийтийн хөгжил ч мөн Хятадыг хөгжилтэй салшгүй холбоотой. Энэ жил бол Хятадын улсын “14-р таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж эхлэх жил. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг цогцлоогч, дэлхий дахины хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын хэв журмыг хамгаалагч байх болно. Цэцэглэн хөгжиж буй Хятад улс ч дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулах болно. Бид илүү сайхан амьдралын төлөө Монгол Улс болон бусад бүх улс орны ард түмэнтэй хамтарч шаргуу хичээхэд бэлэн байна гэж илэрхийллээ.
