"Эв найрамдал" – Гүн ухаан агуулсаар шинэ зуунд гэрэлтсээр ирлээ.
70 жилийн хугацаанд Шинэ Хятад улс хөгжлийн явцад эв найрамдлыг биелүүлсэн. 56 үндэстэн, түг түмэн хүний мөрөөдөл нь хүн ард эв найрамдалтай, хот хөдөө үзэсгэлэнтэй, нийгэм тайван байхад байв.
"Эв найрамдал" – Хүсэл мөрөөдлөө нэгтгэнэ
ОХУ-ын Казаньд 45 дахь удаагийн дэлхийн ур чадварын тэмцээн 08 дугаар сарын 27-ны өдөр болж, гагнуурын төрлийн тэмцээнд Жао Фүбө алтан медаль хүртжээ.
Гялалзсан хурц гагнуурын гэрэл нь Жао Фүбөгийн амьдралыг гэрэлтүүллээ. Сичуань мужаас ирсэн 20-иод настай тэрээр дунд сургуулиа дүүргээд Пань Жихуа техникчийн сургуульд суралцсан. Өнөөдөр тэр дэлхийн хэмжээний том тайзнаас алтан медаль хүртлээ.
Мэдлэг чадвар хувь тавиланг өөрчилдөг. БНХАУ байгуулагдсан эхний жилүүдэд 450 сая хүний 80 хувиас дээших нь сургууль соёлын мөр хөөгөөгүй бичиг үсэггүй харанхуй байсан. Өнөөдөр болоход Хятад улсын өндөр зэрэглэлийн боловсролын сургуулийг жилд төгсч байгаа оюутны тоо дэлхийд тэргүүн эгнээнд орсон байна. 70 жилийн хугацаанд түг түмэн хүн соёл боловсрол эзэмшиж хүсэл мөрөөдлөө биелүүлсээр явна.
Эв найрамдал гэдэг хүний авьяас чадвар, давуу талыг харуулдаг.
Хятадын мөрөөдлийн үндэс бол ард түмний мөрөөдөл. Мөрөөдөл бүхэн өөрчлөгдөж хөгжин, хүн бүхэн амьдралд гэрэлтэх боломжтой, эв найрамдалтай байх нь суурь юм.
Эв найрамдлыг байгуулах нь хувь хүний ерөнхий хөгжлийг дэмжих төдийгүй бүх хүнд шинэчлэл, хөгжлийн үр жимсийг хуваалцах боломж олгох болно.
Хүн бүхэн илүү сайхан амьдрах гэсэн хүсэл тэмүүлэлтэй. Энэ нь хүмүүсийн сайн сайхан нөхцөл байдлыг байнга дэмждэг "нэмэлт" зүйл юм. Өөрчлөлт нээлтээс хойш оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 171 юаниас 28200 юаниар нэмэгдэв.
Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад "хасах" арга ч дутагдаж болохгүй. Ядуу буурай иргэдийн тоо 1978 онд 770 сая байснаасаа 2018 онд 16.6 сая болж буурав.
Тэтгэврийн суурь даатгал нь 942 сая гаруй иргэн, эрүүл мэндийн даатгал нь 1.344 тэрбум гаруй иргэнийг тус тус хамарсан. Ард түмэн маань хөгширвөл асрамжтай, өвдвөл эмнэлэгтэй, хөдөлмөрлөвөл цалин олгомжтой, суух гэр оронтой, иргэдийн үндсэн баталгааны сүлжээтэй байснаар айл гэрийн "жаргал" нийгмийн "жаргал" болдог.
"Эв найрамдал" – Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийхээ төлөө
Энэ нь 60-аад оны үеийн "Лэйфэнгийн үзэл санаа"-наас эхтэй бөгөөд үе үеийн Хятадын хүн ардад нөлөөлсөн байдаг.
Өнөөдөр Хятад улсын сайн дурын үйлчилгээний мэдээллийн системд 100 сая гаруй сайн дурын ажилтан бүртгүүлж, сайн дурын ажилтнуудын үйлчилгээний хугацаа 1.2 тэрбум цагийг давсан.
Хөрш саахалтаа эргэж үзэх, зам заах, хөдөлмөрчдөд анхаарал халамж тавих, өнчин хүүхдүүдийг халамжлах гээд сайн дурын ажилтнууд өдөр бүр иргэдэд тусалдаг.
70 жилийн хугацаанд "Лэйфэнгээр үлгэр жишээ болгон суралцах"-аас "Ахмад буурлаа хүндэтгэж, нялхсаа асрах" хүртэл хөршүүдтэйгээ эв найрамдалтай оршин сууж, сайн хөрш, сайн саахалт, сайхан гэр бүлийг сурталчлан таниулсан юм. Социализмын гол үнэт зүйлс нь урагш дэвших үзэл санаа. Энэ нь БНХАУ-ын ард түмний шилдэг "гэр бүлийн хэв маяг" болсон.
"Эв найрамдал" – Хамтдаа хөгжүүлж, хамтдаа эдлэх
Жэ Жян мужийн Жү Жи хотын Фэн Чяо суурингийн "Лао Ян эвлэрлийн төв"-д өдрийн тэмдэглэлийн 100 гаруй ном бий. Энэ нь эвлэрүүлдэг Ян Гуанжаогийн 30 гаруй жилийн туршид өгүүлсэн 10 мянга гаруй эвлэрүүлэх түүх.
"Лао Ян эвлэрлийн төв" байгуулагдсан 9 жилийн хугацаанд 2000 орчим төрлийн маргааныг шийдэж, тухайн орон нутгийн иргэд ч "Учир шалтгаантай бол Лао Яныг зориорой" гэж хэлдэг болжээ.
1963 онд тус газрын дарга, ард иргэд хамтран "Олон нийтэд итгэх, хөтлөлцөх, зөрчилдөөнийг газар дээр нь тууштай шийдэх, амар тайван байдлыг биелүүлэх" гэсэн "Фэн Чяо туршлага"-ыг бий болгов.
Жэ Жян мужийн Жү Жи хотын ард иргэдийн дурдан гаргасан "Фэн Чяо туршлага" нь хагас илүү зууныг туулан Хятад улсын бүхий л өнцөг булангаар түгсэн.
1.4 тэрбум хүн амтай хөгжиж буй Хятад улс гүнзгий өөрчлөлтийн явцад эдийн засгийн эрүүл хөгжил, нийгмийн урт хугацааны эв нэгдэл, тогтвортой байдалд хэрхэн хүрснийг дэлхий нийт гайхаж байна.
- 70 жилийн хугацаанд хууль, ариун журам харилцан уялджээ. Нийгэм өөрчлөлтийн явцад эв нэгдэлтэй, тогтвортой бас зохицонгуй болсон.
Хуулийн засаглал нь нийгмийн харилцааг зохицуулах, нийгмийн эв найрамдлыг дэмжихэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, асуудал гарвал хуульд хандан, асуудлыг шийдвэрлэх нь ард иргэдийн хамтын мөрдлөг болсон.
Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс зүй нь хууль тогтоомж болдог. Ёс суртахууны салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ хуулийг ашигладаг. Хууль бус, шударга бус байдлын шийтгэлийн механизм байнга сайжирч байдаг. Сайн хуультай бол хүний сэтгэл ч амгалан. Хуулийн дүрэм ба ариун журам нь нийгмийн өнцөг булан бүрийг гэрэлтүүлж байдаг.
- 70 жилийн хугацаанд Нийгмийн хяналтаас нийгмийн удирдлага зүг шилжиж, дахин нийгмийн засаглал зүг шилжлээ. Нийгмийг засан цэвэрлэх ажлыг хамтдаа хийж, хамтдаа эдэлсэн.
"Зарлал рекламыг хана хэрмээр нааж байсан бол интернэт сүлжээгээр цацах болсон. Юу өөрчлөгдөж байгаа вэ гэвэл бодит ертөнц нь хийсвэр орон зайд өргөжин тэлж байна. Өөрчлөлтгүй хэвээр байгаа зүйл бол олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эв найрамдлыг хамтдаа байгуулах явдал.
Өнөөдөр эв найрамдлын "цэнэглэгч" улам олон болсоор байна. Хятад улс 400 мянга гаруй нийгэм дүүргийн зохион байгуулалтыг хамарч, өөрөө эзэн мэдэх, өөрөө үйлчлэх талыг биелүүлж, нийгмийн эв найрамдал, дэг журмыг хадгалсаар байна.
Өнөөдөр зөрчил маргааныг эвлэрүүлэн шийдэгч хэрэгтэй. Улсын хэмжээнд ард иргэдийн зөрчил маргааныг зохицуулдаг 750 мянга гаруй газартай болсон. Жил бүр хэдэн арван мянган зөрчил, маргааныг шийдвэрлэх, нийгмийн харилцааг зохицуулахад тэд нөлөө үзүүлнэ.
Хятадын уламжлалт засаглалын мэргэн ухаан болон орчин үеийн засаглалын үзэл баримтлал нэгдсэнээр Хятад улс илүү эв найрамдалтай болж байгаа нь тод харагдаж байна. Өөрийн засаглал, хууль засаглал, хамтарсан бүтээн байгуулалт, хамтдаа засан цэвэрлэх, хамтдаа эдлэх нь үндэсний засаглалын тогтолцоог шинэчлэх, засаглалын чадавхыг шинэ түвшинд гаргахад түлхэц болж байна.
"Эв найрамдал" - "том гэр бүл"-ийг байгуулна
2019 оны Хятадын Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн экспо 04 дүгээр сарын 28-ны өдөр болсон билээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр алхан ороход хамгийн эхэнд Хятадын ордон харагдана. Уулын бэл түшин, ус бараадан, таатай сайхан орчинд өөрийн өнгө онцлогийг бүрдүүлэн тал зууван хэлбэрт баригдсан нэгэн сайхан барилга. Энэ бол "амьсгалтай", "амьтай" ногоон барилга юм.
"Үзэсгэлэнгийн газраа шаталсан тариан хэлбэртэй байгуулж, байшингийн чийгшүүлэгч, дулаан тусгаарлах шинж чанарыг сайжруулж, халаалтын эрчим хүчний хэрэглээг багасгасан. Мөн байшингийн оройд борооны ус нөөцлөх систем байгуулж, тариа услахад ашиглан, экологийн бичил эргэлтийг биелүүлжээ" гэж Хятадын барилгын дизайн, судалгааны хүрээлэнгийн барилгын нэгдүгээр хүрээлэнгийн дарга Жин Чуань ярив.
Байгаль орчноо хайрлан, хөх тэнгэр тунгалаг усаа хамгаална. Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хөгжлийг анхаардаг болохоор ногоон байгууламжийг өргөтгөж байна.
Хөгжил нь зөвхөн хүн ам, нөөц, хүрээлэн буй орчны уялдаа холбоонд хүрэхийн тулд бус ялангуяа эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийг илүү өндөр түвшинд хүргэхэд болно.
Өөрийгөө хөгжүүлж, эв найрамдалтай ертөнцийг цогцлоохыг дэмжих нь өнөөгийн Хятад улсын үүрэг хариуцлага юм.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс эхлээд дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих, хөгжиж буй орнуудад илүү сайн хөгжлийг хангахад туслах, олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагааг сурталчлах гээд хариуцлага шаардагдах олон улсын хүрээнд Хятад улс "том гэр бүл"-ийн зоригоор хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байна.
"Бүс ба зам" санаачилга, New Development банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэхчлэн Хятад улс дэлхийд нээлттэй байгаа бөгөөд дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулна.
Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний нээлт 2019 оны 05 дугаар сард Бээжин хотноо болов. Азийн 47 орны төлөөлөгчид, Латин Америк, Европ зэрэг бусад бүс нутгийн төлөөлөгчид соёл иргэншлийн солилцооны тухайд өргөн хэлэлцүүлэг хийв. Дэлхийн бүх улс орнууд ярилцаж, ойлголцож, солилцож бие биедээ урам зориг өгсөн юм.
Эв найрамдал нь хүн байгалийг илүү ойртуулж, өөр өөр соёлыг уусгадаг.
