solongonews
Тахианы махаар 15 минутад хийж болох амтат хоолнууд
2016-11-13 21:26
Хоол хийнэ гэдэг урлаг болтлоо хөгжиж, шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг. Харин яарч сандарсан үедээ та юу идэж, яаж хооллодог вэ?

       Бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж 15 минутад хийж болох амттай хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоолыг зөвхөн тахианы махаар хийж болох бөгөөд таны цаг завыг хэмнэх давуу талтай. Ингээд хамтдаа амттай сайхан хоолыг хэрхэн амархан хийх аргуудтай танилцъя. 

1.Халуун ногоотой тахианы мах

Орц:

Ургамлын тос- 2 халбага
Сонгино- тал
Сармис- 3 хумс
Тахианы цээж мах- 200 гр
Элсэн чихэр- 2 халбага
Соё соус- 2 халбага
Халуун ногоотой соус- 1 халбага
Ус- 1 халбага
Эрдэнэшишийн цардуул- 1/2 халбага
Давс- 1/8 халбага
Базилик- 1/3 аяга

Хийх арга:

   Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, хэрчсэн сонгино, сармисаа нэмж хуурна. Ойролцоогоор 30 секунд орчим хуурах бөгөөд дээр нь хэрчсэн тахианы махаа ч мөн нэмэх юм. Дараа нь элсэн чихэр, соё соус, халуун ногоотой соус, ус, эрдэнэшишийн цардуул төдийгүй давсаа хийж хоолоо амтална. Хамгийн сүүлд хэрчсэн базиликаа нэмэх бөгөөд ойролцоогоор 15 минутын дараа таны амтат хоол бэлэн болсон байх болно. 

 

2.Тахианы махтай будаа

Орц: 

Ургамлын тос- 1 халбага
Масло- 1 халбага
Тахианы цээж мах- 450 гр
Хэрчсэн сонгино- тал аяга
Лаазласан мөөг- 200 гр
Ус- 1 аяга
Урт үрийн будаа- 3/4 аяга
Давс- тал халбага
Нунтаг чили- тал халбага
Нунтаг халуун чинжүү- 1/4 халбага
Улаан перец- 1/4 халбага

Хийх арга: 

     Ургамлын тос болон маслоо хайруулын тавганд хамт хийж халаана. Дээр нь хэрчсэн тахианы цээж мах, сонгино зэргээ хийж бор шаргал болтол нь хуурах юм. Дараа нь мөөг, будаа, давс, чили, халуун чинжүү, улаан перец зэрэг бүх амтлагчаа нэмж хуурах бөгөөд удалгүй усаа хийж өгөх байна. Харин одоо үүнийгээ шарах шүүгээнд хийх ба 370 хэмд 1 цаг орчим байлгаад гаргаарай.

3. Гоймонтой хуурга

Орц:

Ус- 8 аяга
Хөндий гоймон- 1 уут
Броккли- 300 гр
Оливын тос- 1 халбага
Тахианы цээж мах- 300 гр
Давс- 1/2 халбага
Хар перец- 1/2 халбага
Бяслаг- 1/2 аяга
Нимбэгний шүүс- 1/8 халбага

Хийх арга:

    8 аяга усандаа гоймонгоо хийж зааврын дагуу чанаж бэлтгээрэй. Дараа нь оливын тосондоо хэрчсэн тахианы махаа хуурч, давс, хар перец зэргээр амтлах бөгөөд 10 минут орчим хуурч болгосны дараа гоймонтойгоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ нимбэгний шүүс болон үрсэн бяслагаараа чимэглэж амт оруулаарай. 

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл