solongonews
Зарим бүтээгдэхүүний импорт, экспортын татварт зохицуулалт хийнэ
2018-12-25 16:39
Хятад улс ирэх жил зарим бүтээгдэхүүний импорт, экспортын боомтын татварт зохицуулалт хийнэ.

Төрийн зөвлөлийн боомтын татварын дүрмийн зөвлөлөөс 12 сарын 24-ий өдөр нийтэлсэн “2019 оны импорт, экспортын түр тогтоосон татварын норм зэргийг зохицуулах төсөл”-д зарим бүтээгдэхүүний импорт, экспортын боомтын татварт зохицуулалт хийсэн тухай мэдээлэв.

2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Хятад улс 706 төрлийн бүтээгдэхүүний импортод түр тогтоосон боомтын татварын дүрмийг хэрэгжүүлж, 94 төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн аж ахуйн бүтээгдэхүүний экспортод татвар хураахгүй болжээ.

 2019 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн мэдээ мэдээллийн техникийн бүтээгдэхүүнд хамгийн хөнгөлөлттэй боомтын татварын үнийг дөрөв дэх удаагаа бууруулсан байна. Үүний зэрэгцээ зарим мэдээ мэдээл мэргэжлийн бүтээгдэхүүнд түр тогтоосон боомтын татварын хэмжээнд зохих зохицуулалт хийсэн байна. Энэ жил Хятад улсаас нийтэлсэн тав дахь удаагийн том хэмжээний татварын үнийн бууруулалт болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл