
Хятадын Хэбэй мужийн Сайхан даваа 300 жилийн өмнө гэхэд өвс мод сахлаг ургаж, зэрлэг ан амьтан олон байж, хаан дээдэс ав хийдэг нутаг байсан юм. Дайны хөл, хээрийн түймрээс болж өнгөрсөн зууны 60-аад он гэхэд цөлжиж , өвс ургамал сийрэг болсноос 180 км -ийн зайтай Бээжин хот бараг л жил болгон элсэн шуурганд дайрагдах болсон.

Экологийн орчин маш ихээр эвдэгдсэн Сайхан даваа Бээжин хотыг элсэн шуурганаас хамгаалахын тулд, мөн Бээжин, Тяньжиний усны нөөцийг хамгаалж, модны үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах үүднээс 1962 онд тухайн үеийн Ойн яам Сайхан даваанд томоохон механикийн ойн талбай байгуулахаар шийдсэнээр өнөөдрийн дэлхийн хамгийн том таримал ой бий болжээ.
ХКН-ын 18 дахь их хурлаас хойш экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрч Сайхан даваанд ойжуулах ажлын гурван том төсөл хэрэгжүүлж хиймэл ойг байгальд илүү ойртуулахыг хичээж ажилласан юм.
Өмнө нь 160 ам дөрвөлжин километр талбайтай байсан Сайхан давааны таримал ой одоо 767 ам дөрвөлжин километр болон өргөжиж, экологийн байгуулалтын үлгэр жишээ болсон байна.

