Ордос хотын Отогийн өмнөд хошууны номын сангаас санаачлан зохион байгуулсан Боржигин Цагаансүмбэрийн монгол уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын номын санд нээгдлээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн, уран бичлэг уран зургийн үйлсийг хөгжүүлэхээр зорьсон энэхүү үзэсгэлэнд зохиогчийн сүүлийн таван жилийн нийт 150 гаруй уран бичлэг уран зургийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Боржигин Цагаансүмбэрийн Отогийн өмнөд хошууны эдийн засгийн товчоонд ажиллаж байна. Багаасаа уран бичлэг, уран зурагт дуртай тэрээр ажлын чөлөө заваараа бүтээлээ урлаж, Отогийн өмнөд хошууны Соёлын аж үйлсийн хүрээлэнд 300 гаруй хавтгай дөрвөлжин метрийн бичгийн өрөө гарган, 300 гаруй уран бичлэг, уран зургийн бүтээлээ байнга дэлгэн үзүүлж, хошууныхаа номын санд уран бичлэг, уран зургийн үзэсгэлэнгийн тэнхим гаргажээ. Олон нийтэд уран бүтээлээ дэлгэн үзүүлэхийн дээр монгол уран бичлэгийн сургалтын анги нээж, өсвөрийн монгол хүүхэд, багачуудад монгол уран бичлэгийн эрдэм мэдлэгээ уламжилж байна.

- Боржигин Цагаансүмбэрийн монгол уран бичлэг уран зургийн үзэсгэлэн нь шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн өрнөсөн хөгжил, үндэстний нэгдэл дэвшлийг үзүүлж, залуу үеийнхэнд монгол соёлын шилдэг өвөө уламжилж хамгаалахыг санаачилсан байна хэмээн үзэсгэлэнг сонирхож байсан их сургуулийн багш Бондгой ярьж байлаа.
Энэ удаагийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.
