Үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос гурван улс орны уран бүтээлчдийн нийт 210 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн байна. Гурван орны уран бүтээлчдийн урлагийн ололт амжилтыг нэгэн зэрэг харуулж, тэдний урлагийн баялаг дүр төрхийг адил бус өнцгөөс тусган илрүүлж, орчин үеийн урлагийн хэв маяг, илтгэх арга барилын шинэ соргог чанарыг илэрхийлэн харуулж үзэгч түмэндээ тэдний илэрхийлсэн гүн утга санаа, дотоод мөн чанарыг ойлгуулахыг зорьжээ. Улмаар он цагийн уртад давтан боловсруулсан ур мэргэжил, чанар чансаатай бүтээлээр олны мэлмийг мялааж, гурван орны уран бүтээлчдийн бүтээл дэх эрэлхийлэл, хоёргүй сэтгэл, урлагт зориулж буй чин хайр, хосгүй авьяасыг нь олон нийтэд таниулсан байна.
Гол сэдвийн хувьд “Нэг бүс нэг зам”-ын төслийн санаачлагын дуу хоолой болж, орны соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимтэй гүнзгийрүүлэн олон улсын соёлын солилцоог чанаржуулж, иргэд хоорондын нөхөрлөлийг зузаатгав. Мөн үүгээр дамжуулан Хятад, Монгол, Орос гурван орны өөр өөр урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлж, гурван орны уран бүтээлчдэд харилцан бие биеэ ойлгох, арга туршлагаа солилцох таатай нөхцөл боломж бүрдүүлэхэд энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго оршиж байна.
Үзэсгэлэн 2017 оны Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспоны цуврал үйл ажиллагааны нэг бөгөөд 09-р сарын 26-наас 09-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
