solongonews
Хятадын тосон зургийн нутаг – Дафэнь
2019-02-20 10:50
Хятадын Шэньжэнь хотын Лүнган дүүрэгт байрладаг 1200 гаруй тосон зургийн студи, 8000 гаруй тосон зураач цугларсан нэгэн онцгой тосгоныг Дафэнь гэдэг.

  Тэрээр тосон зургийн бүтээлээ улсын дотоод, гадаадаар борлуулдаг байна. Тосон зургийн нутаг хэмээх удаан жилийн түүхтэй энэ нутгийн ард түмэн анхандаа хуулбарлан зурж байсан бол сүүлийн жилүүдэд өөрөө шинийг үүдэхээр зорилгоо болгон хичээн чармайсаар байна. 


2005 оноос хойш Хятадын экспортолсон тосон зургийн 80 хувийг Дафэнь тосгоноос авдаг. Сүүлийн үед улсын дотоод, гадаадын хүмүүс хуулбар тосон зургийг бус, өндөр чанартай шинэ санаа агуулсан бүтээлийг илүү шаардаг болсноор Дафэнь тосгоны ард түмэн ч зах зээлийн шаардлага нөхцөлд зохицуулан тосон зургийн хэв маяг, хэлбэр дүрс, шинэлэг санаа зэрэгт шинэчлэлт хийн зах зээлийн өөрчлөлттэй хамт хөгжиж байгаа юм. Дафэн тосгон одоо 300 гаруй мэргэжилийн тосон зураачтай. 2017 онд Дафэнь тосон зургийн тосгоны бүх жилийн үйлдвэрлэлийн өртөг 4.15 тэрбум юаньд хүрсэн байна. 

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл