solongonews
Үс хурдан ургуулах итгэмээргүй 5 арга
2015-12-28 18:21
Үсээ тайруулчихаад харамсаж байсан тохоилдол ганц биш удаа л байх. Одоо харамсаад суух биш доорх зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй.

Арга 1 :

Энэ дэлхий дээр ус шиг хэрэгтэй зүйл алга. Учир нь үс ургуулахад ус бас л хэрэг болдог гэнэ. Өдөртөө хамгийн багадаа 1,5л ус уугаарай. Ингэснээр таны үс маш хурдан ургах болно. ( Туршилтаар батлагдсан арга шүү хэхэ )

Арга 2 :

Салаалсан , гэмтсэн хэсгүүдийг үргэлж тайруулж байгаарай. Салаалсан ч гэсэн ургаад байдаг үс бий. Гэхдээ эрүүл ургахгүй нь тодорхой. Гэмтсэн хэсгүүдээ тайруулснаар 2 дахин хурдан ургах болно.

Арга 3 :

Тэжээлийн тосны хэрэглээгээ тогтвортой болго. Намхан хүүхдэд өндөр болгодог витамин өгөөд байхад өндөр болдогтой яг адилхан. Тэжээлээр хангаж , эрүүл сайхан үстэй болоорой.

Арга 4 :

Ангижруулагч таны үсийг зөөлөн , намируулахаас гадна ургуулах ач тустай гэнэ шүү. Тиймээс ангижруулагч хэрэглэж заншаарай.

Арга 5 :

Хүмүүс үсээ сүлжвэл ургадаг гээд байдаг. Энэ үгэнд тийм ч их итгэдэггүй байлаа. Гэтэл үнэн болохыг өөрийн биеэр мэдэрсэн шүү. Үсээ ургуулмаар байвал үсээ сүлжиж эсвэл дээш нь боож байгаарай.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл