Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 22-ны өдөр хэлэхдээ "БРИКС-ийг шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд хүлээн зөвшөөрч байна, Хятад улс БРИКС-ийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө талуудтай хамтран ажиллахад бэлэн байна".
- Мэдээллийн дагуу, Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро саяхан дайн, хөндлөнгийн оролцоо, геноцид, арьс өнгөөрялгаварлан гадуурхах зэргээр дүүрэн колоничлолын хуучин ертөнц БРИКС-ийн орнуудаар удирдуулсан шинэ ертөнцөөр солигдож байна гэж байна. Хятадын зүгээс ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Мао Нин хариулахдаа "Шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал индэр болсны хувьд БРИКС-ийн орнууд олон талт үзлийг хамгаалж, дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцож, олон улсын дэг журмыг илүү шударга, оновчтой замаар хөгжүүлэхийг тууштай баримталж ирсэн. Өнөөгийн ертөнцөд шинээр гарч ирж буй эрсдэл, сорилтуудын хүрээнд хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хөгжил дэвшлийг эрэлхийлэх, гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх, эв нэгдэл, өөрийгөө хүчирхэгжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Үүний ачаар БРИКС-ийг шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд хүлээн зөвшөөрч, олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой, сайн хүчин болж чадсан юм.
БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа хамтын хөгжил, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд нээлттэй, багтаамжтай, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжинэ. БРИКС-ийн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн гүнзгийрүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, дэлхийн засаглалын бүтцийг илүү тэнцвэртэй, үр дүнтэй болгоход тусалж, БРИКС-ийн дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
