solongonews
Нэ Жа хүүхэлдэйн кино ашиг орлогоороо тэргүүлж байна
2019-08-07 11:44
Хятад уран бүтээлчдийн бүтээсэн Нэ Жа хэмээх хүүхэлдэйн кино долоодугаар сарын 26-нд нээлтээ хийснээс хойш 2.4 тэрбум юанийн ашиг олоод байна.

Энэхүү бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь Хятадын ашиг орлоготой киноны жагсаалтын бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн киноны нэг болжээ.  
Уг бүтээлд Хятадын эртний түүхэн баатар Не Жа гэх дайчин баатрын түүхийг өгүүлэх бөгөөд кинонд Не Жагийн гадаад төрхийг эрс өөрчлөн засварлажээ. Өмнөх бүтээлүүдэд энэ дүрийг голдуу баатар залуугаар дүрсэлж байсан ч хүүхэлдэйн кинонд хүүхэд шиг дүрсэлжээ.
Тус хүүхэлдэйн кино нь дэлгэцнээ нээлтээ хийснээсээ хойш Хятадын эх газрын ашиг орлоготой киноны жагсаалтыг 10 өдөр дараалан тэргүүлж байсан юм. Түүнчлэн "Не Жа" хүүхэлдэйн кино нь Хятадын эх газрын кино театруудад 2019 онд гарсан хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтын гуравдугаарт жагссан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл