solongonews
Макаод уламжлалт анагаах ухааны форум болж байна
2019-09-27 16:12
Макаод уламжлалт анагаах ухааны форум болж байна.

Хятадын уламжлалт анагаах ухааны олон улсын форум Макаод нээлтээ хийв. Эх хуурай, Хонконг, Макао, Европын холбоо, АСЕАН болон Латин Америкийн орнуудын 700 гаруй төлөөлөгч форумд оролцож, одоо цагийн хөгжилт болоод цаашдын хөгжлийн чиг хандлагыг ярилцсан байна. 
Оны эхэнд зарласан “Гуан Дүн, Макао, Хонконгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сурталчлан ухуулах, эрүүл мэндийн аяллыг өргөжүүлэх аяны хүрээнд энэхүү форумыг зохион байгуулсан байна. Гуан Дүн мужийн захиргааны орлогч  дарга Жан Гуанжюнь уламжлалт эмчилгээ болон эмийн ургамлын үйлдвэрлэл хөгжсөн байдал, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг онцолсон байна.
1950-аад оны үеэр, Хятадад шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ, оношлох арга хэлбэр,орчин үеийн технологи, шинжлэх ухааны дэвшилтэй уялдуулан эм эмнэлгийг хөгжүүлэх арга замыг энэ форумын үеэр хэлэлцсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл