Энэ сарын 8-нд Лимагийн цаг уурын өөрчлөлтийн хуралд оролцож буй Дундад улсын төлөөлөгчдийн ахлах, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Ше Жэньхуа хэлэхдээ: -Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжиж буй бусад орнуудтай хамтран цаг уурын өөрчлөлтийг зохицуулах чадвараа дээшлүүлж, энэ талаарх өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулахад Дундад улс бэлэн байна гэжээ.

Ше Жэньхуа энэ өдөр "Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах өмнө өмнөдийн хамтын ажиллагааны дээд хэмжээний симпозиум"-д оролцон сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар Дундад улсын ололт амжилтыг танилцуулжээ.
Тэрээр хэлэхдээ: -Дунадад улс цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар ноцтой сорилтонд тулгарч байгаа нөхцөлд бохир хийн гаргалтыг багасгаж, эдийн засаг үйлдвэрлэлийн бүтцэд тохируулалт хийж, эрчим хүчний бүтцийг сайжруулан, эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, бохир хийн гаргалт багатай үлгэр жишээ бүсийг байгуулж, "Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үндэсний стратеги" гарган, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулж, байгаль орчныг хамгаалах явдлыг зохистой уялдуулж байна гэжээ.

