solongonews
Ядуурлаас ангижруулах өдөр
2018-10-16 15:43
Ядуурлаас ангижруулах өдөр

2018 оны 10-р сарын 17-нд Хятад улсын тав дахь удаагийн ядуурлаас ангижруулах өдөр тохиож байгаа юм.
2014 оны 08-р сарын 01-ний өдөр Хятад улсын Төрийн зөвлөл 2014 оны 10-р сарын 17-ны өдрийг "Ядуурлаас ангижруулах өдөр" гэж тогтоов.

"Ядуурлаас ангижруулах өдөр" нь Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлаас ангижруулах ажлыг чухалчлан үзэж байгааг харуулж байгаа төдийгүй амьдрал ядуу буурай орон нутгийн иргэдийг халамжилж байгаа явдал юм. Мөн нийгмийн бүх салбарын хүчийг ядуурлаас ангижруулах ажилд оролцуулах гэсэн чухал төлөвлөлт юм.
2013-2017 таван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар 68 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж, ядуу иргэдийн тоог эрс бууруулж чадсан. Ядуурлыг бууруулах ажил нь одоо хамгийн чухал үе шатанд явж байна. 2020 он гэхэд 30 сая орчим хүнийг ядуурлаас ангижруулах хэрэгтэй. Ялангуяа ядуу орон нутаг, ялангуяа орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт муутай газрын иргэдийг хэрхэн ядуу амьдралаас нь салгах вэ гэдэг нь гол асуудал болоод байгаа юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл