
Жил бүрийн 06-р сарын нэгний өдрийг Хүүхдийн баяр буюу Эх үрсийн баяр буюу Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Тэртээ 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож, энэхүү чуулга уулзалтаас 06 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.

Гуаншин Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотын Бин Хүлү бага сургууль нь “Нам байгуулагдсан 100 жилийн ойг угтаж, технологи мөрөөдлөөр ирээдүйгээ угтая” хэмээх гол сэдвийн тойронд үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Бин Хүлү бага сургуулийн багш сурагчид нам байгуулагдсан 100 жилийн ойд зориулан уран уншлага, дуу дуулан шинэ эрин үеийн хүүхдүүдийн цог жовхааг харуулсан байна.

Энэ өдрийг хүүхдүүд аав, ээж, ах эгчтэйгээ хөтлөлцөн хүүхэд бүрийн нүүрэнд инээд хөөр, баяр баясал төрж байгаагаас харахад яах аргагүй хоног тоолон хүсэн хүлээдэг баяр нь гэлтэй. Өнгө алагласан хувцастай ирээдүй болсон хүүхдүүд маань ёстой л нүүр дүүрэн жаргалтай харагдаж байна.

