Монгол рокын эцэг хэмээн нэрлэгддэг “Чингис хаан” хамтлагийн тайлан тоглолт 11-р сарын 15-ний үдэш Хөххотын Улаантеатрт сайхан боллоо.

Хамтлагийнхан “Сэтгэлийн үг”, “Дуралсан сэтгэл”, “Хуучин он минь баяртай”, “Зургаа дөчин тав”, “Анд минь та хаалгыг минь тогшооч”, “Ээждээ яарсан сэтгэл” зэрэг хуучны олны хүртээл болсон сайхан дуунуудаа дуулж хүрэлцэн ирсэн үзэгч олон болон шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна.
Энэ удааны тайлан тоглолтыг ӨМ-ын “Наадам” ХК-аас зохион байгуулж, Хөххотын “Ай Янь Дао” олон улсын нүдний шилний дэлгүүр 50 мянган юань хандивлан, “Хулны говь” хувцасны компань тасалбар бүрт нь бэлэг өгч, “Одтой Монгол” хоолны газар болон Хөххотын “Америкийн хөдөө тосгон” хоолны газраас тус бүр 100 юаны хөнгөлөлтийн картыг тасалбар бүрт дагуулж өгсөн байна. “Сүхийн сарал” монгол хөгжмийн компаниас тус бүр 1500 юаны үнэтэй гурван морин хуурыг азтай үзэгчид гардуулсан байна. Чингис хаан хамтлагийн дуучин Жаргалсайхан өөрийн биерээ сугалааг сугалж азтанг тодруулсан билээ.
“Чингис хаан” хамтлаг байгуулагдсан 25 жилийн ой тохиож буй энэ онд тус хамтлаг нь аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд ӨМ-ын Ордос хотод 2 удаагийн тоглолт, Шилийн гол аймагт 1 удаа тоглон 4 дахь тоглолтоо Хөххотод хийж байна. Дараагийн тоглолтоо ШУҮӨЗО-д тоглохоор төлөвлөж байгаа аж.


Бэлгэсэн: Буянхишиг
