2017 оны Хятад улсын 500 топ их сургуулийн жагсаалтыг 2 дугаар сарын 27-ны өдөр олон нийтэд зарлав. Үүнд, Чин Хуа Их Сургууль, Бээжин Их Сургууль ба Жэжян Их Сургууль дараалан өмнө гуравт жагссан бол Шанхайн Зам Харилцааны Их Сургууль, Фудан Их Сургууль, Хятад улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Нанжин Их Сургууль, Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Жүншань Их Сургууль, Харбины Аж Үйлдвэрийн Их Сургууль нь тус бүр 4-өөс 10 дугаар байранд жагссан байна.
Шинжлэх ухаан судалгаа, боловсон хүчийг хүмүүжүүлэх, нийгмийн үйлчилгээ зэрэг олон стандартаар эдгээр их сургуулиудыг ийнхүү жагсаасан байна. Үүнээс гадна сургуулийн гадаад оюутнуудын эзлэх хувийг анх удаа үнэлгээний системд оруулжээ.

Бээжин Их Сургууль
