
Тус яамны Агаарын бохирдлоос сэргийлэх тухай хэвлэлийн бага хурал 6-ны өдөр болсон байна. 2016 онд Хятадад нийт 300 сая моторт тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд түүний 190 сая нь авто машин. Бээжингийн 31.3 хувь, Шанхайн 29.2 хувь, Ханжөүгийн 28 хувийн PM 2.5 авто машинаас эх үүсвэртэй гэж мэдээлжээ.
Утаа униар хамгийн ноцтой хэмжээнд хүрсэн Бээжин, Тяньжинь, Хэбэйн эргэн тойрны зургаан муж, хотын талбай нийт Хятадын газар нутгийн 7.2 хувийг эзлэх боловч ашиглаж буй авто машины тоо 28 хувийг эзэлж байгаа юм.
Чэнь Жинин: - Бээжингийн бохирдлын бүтэц өөр газартай адилгүй, хамгийн гол нь бохир хийн ялгарал ихтэй авто машины асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Бид бохирдол багатай авто машиныг ашиглах, нийтийн автобусанд суухыг урамшуулан дэмжинэ. Бээжингийн хувьд авто машины асуудал, ялангуяа бохирдол ихтэй авто машины асуудлыг зохицуулахгүй бол агаарыг сайжруулахад бэрхшээлтэй юм гэж хэлсэн байна.
