
Сэтгүүлч 4-нд Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, орон нутгуудын аялал жуулчлалын байгууллага, холбооны компани, интернет компаниудын нийлүүлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 10-р сарын 1-4-нд бүх Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 502 сая дотоодын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны үеэс 8.8 хувиар нэмэгдсэн байна. Дотоодын жуулчлалын орлого 416.9 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.12 хувиар өссөн үзүүлэлт юм.

Бүртгэлээс үзвэл, үндэсний баярын амралтын эхний 4 өдөр, дотоодын аялал жуулчлалын хотуудын зам харилцааны ачаалал нэмэгдэж, олон жуулчны газар оргил үедээ орсон байна. Жуулчлалын газар, холбогдох байгууллага тасалбарын захиалга авах, жуучлалын олон маршрут нээх, эргэн тойрны замын хөдөлгөөнийг түр хаах зэрэг арга хэмжээ авч, аялал жуулчлалын зах зээлийн хэвийн үйл ажиллагааг баталгаажуулжээ.

