Үлдэх сэтгэлгүй хүнийг хэзээ ч бүү хүчил
2015-12-28 18:21
Гэвч бүсгүйчүүд дасч дурладаг болохоор хэдэн сар уулзсан залуу, хэдэн сар хамт байсан хүнээ тийм ч амархан мартаж чаддаггүй. Дассан сэтгэлээ хайр гэж андуураад түүнгүйгээр л бол үхчих юм шиг санаад хайргүй хүний өвөрт жиндэх вий гэдгээ ч тоолгүй өдөр хоногийг өнгөрөөдөг. Эцэст нь хүйтэн салхи сийгэсэн сэтгэлийн тань хойморт тэр эрийн жихүүдэс даасан харцнаас өөр зүйл үлдэхгүй.
Налгар намар айлсаж, гадаа цаанаа л нэг жихүүн байгаа биз. Яг л үүн шиг дэргэд чинь байхдаа цаанаа л нэг хүйтэн, хөндий, халуун дулаан биш, ар гэр, найз нөхөдтэйгөө ч танилцуулахаас хэзээ хэзээнээсээ цааргалсаар ирсэн эрийг дэргэдээ үлдээх шалтгаан өөртөө бүү олго. Хүлээлгэж хүлээлгэж гэнэт гараад ирдэг, яг түүн шигээ гэнэт л сураггүй алга болчихдог, нэг гарч ирэхээрээ ор хөнжлийн дулаанаас өөр сэтгэлийн илч халууныг түгээж мэддэггүй эрийг дэргэдээ үлдээх шалтгаан бас л бүү хай.
Ээж аав, найз нөхөдтэйгөө таныг танилцуулах нь битгий хэл, эвийг нь тааруулж байгаад энэ төрлийн ярианаас зугатаагч эр яавч танд хань болохгүй.
Яагаад гэж үү. Яагаад гэвэл тэр амьдралынхаа нэгэн хэсгийг танд үрэхээс татгалзаж буй хэрэг. Оронд нь таныг яг л гэрийн тавилга шиг, гар утас шигээ л харж байна. Түүнээс биш амьсгалах агаар, уух ус шигээ амь амьдралынх нь хамгийн чухал нандин эрдэнэ гэж тэр таныг хэзээ ч боддоггүй учраас таныг ийнхүү дорд үзэж байна.
Гэвч бүсгүйчүүд дасч дурладаг болохоор хэдэн сар уулзсан залуу, хэдэн сар хамт байсан хүнээ тийм ч амархан мартаж чаддаггүй. Дассан сэтгэлээ хайр гэж андуураад түүнгүйгээр л бол үхчих юм шиг санаад хайргүй хүний өвөрт жиндэх вий гэдгээ ч тоолгүй өдөр хоногийг өнгөрөөдөг. Эцэст нь хүйтэн салхи сийгэсэн сэтгэлийн тань хойморт тэр эрийн жихүүдэс даасан харцнаас өөр зүйл үлдэхгүй.
Тийм л учраас үлдэх сэтгэлгүй хүнийг хэзээ ч бүү хүчил. Тэр таных биш, та түүнийх биш. Харин таныг нар мэт хайрлан, сэтгэлийнхээ хамаг дээд бүхнээр өлгийдөн халамжлах тэр л нэгнийг өөртөө авч үлд.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
