Дөрвөн хөлт роботтой танилцъя
2018-12-05 16:42
Дөрвөн хөлтэй роботтой танилцъя.

Хятадын Жэ Жян Их Сургууль бие даан судлан бүтээсэн дөрвөн хөлт “Жюэ Ин” роботоо 12-р сарын 04-ний өдөр олон нийтэд танилцуулсан байна.

“Жюэ Ин”-ий хариу үйлдэл хурдан, байршлыг зөв тогтоодог бөгөөд хүнд төвөгтэй орчин нөхцөлд маш сайн дасан зохицох чадвартайгаараа хүмүүсийн анхаарлыг татсан юм. Уг робот нь янз бүрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд аюулгүй байдлын хяналт, логистик, боловсрол, шинжлэх ухааны судалгаанд ашиглагдахаар төлөвлөж байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
