solongonews
XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар 491 төсөл, 8000 гаруй санал хүлээн авсан байна
2019-03-13 16:59
XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар 491 төсөл, 8000 гаруй санал хүлээн авсан байна.

XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нарийн бичгийн газрын санал санаачилга хариуцсан хэсгээс төлөөлөгчдийн дэвшүүлсэн нийт 491 төсөл, 8000 гаруй санал санаачилгыг хүлээн авсан байна. Эдгээр төсөл, санал санаачилга нь нам, төрийн гол ажлын эргэн тойронд хууль тогтоомжийн том шийдвэрүүд болон гол стратегийн хэрэгжилтийг баталгаажуулах агуулгатай байдаг.

Нэг. Санхүүгийн эрэсдлээс сэргийлэх зэрэг талд хууль тогтоох, том дата, ухаалаг бүтээгдэхүүн, автоматаар жолоодох зэрэг талд хууль тогтоох, хуулиар засах аргаар шинэ техник мэргэжлийг дүрэмжүүлэх, хөдөө тосгоны хөгжлийг ахиулах хуулийг  тогтоох, хот хөдөөөгийн төлөвлөлтийн хуулийг засан шинэчлэх, хөдөө тосгоны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг сайжруулах зэрэг санал сануулга дурджээ. 

Хоёр. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах ба баталгаажуулах талд насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах хууль, ахмадуудын эрх ашгийг хамгаалах хуульд засвар оруулах, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, сургуулийн өмнөх насны боловсрол зэрэг талын хуулийг тогтоох санал дурджээ. 

Гурав. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт болон ногоон хөгжлийг дэмжих, Хөх мөрнийг хамгаалах хууль, нөөц баялгийг ашиглах хууль, цэцэрлэгжүүлэлтийн хуулийг тогтоох зэрэг талын санал сануулга дурджээ.
Дөрөв. Улсын аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн засаглалыг шинэчлэх, датагийн аюулгүй байдлын хуулийг тогтоох зэрэг талын санал дурджээ. 
Тав. Соёлын ажил үйлс болон соёлын аж ахуйг хөгжүүлэх, соёлын аж ахуйг хөгжүүлэх хууль, хувьсгалын дурсгалт зүйлсийг хамгаалах хуулийг тогтоох зэрэг санал дурджээ. 

Гурван том шийдвэрт бодлогыг сайн хэрэгжүүлэх, чухал орон нутгийн хөгжлийн стратегийг дэмжих, жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүүжилтийн хүндрэл, санхүүжилт өндөр асуудлыг шийдэх, хөдөө тосгоны дэд бүтцийг сайжруулах зэргийг ттөлөөлөгчид хамгийн их анхааралдаа авч байжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл