solongonews
Энэ онд Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 2500 галт тэрэг нэвтэрчээ
2023-10-11 16:55
Энэ онд Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 2500 галт тэрэг нэвтэрчээ.

   Аравдугаар сарын 10-нд Хятад-Европ чиглэлийн 1291-р галт тэрэг 55 чингэлэг дүүрэн бараа ачин Эрээн боомтоор Европыг чиглэн хөдөлснөөр энэ онд Эрээн боомт Хятад-Европ чиглэлийн 2500 галт тэргийг нэвтрүүлжээ. 

   Эрээн боомт нь Хятадын хойд хэсэгт оршдог ба Хятадын "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын чухал зангилаа хот байж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний гол шугамын орж гарах цорын ганц боомт төдийгүй дотоодын бараа бүтээгдэхүүнийг Монгол, Орос, Европ руу гаргах чухал суваг болно.

   2013 онд Хятад-Европын анхны ачааны галт тэрэг Эрээн боомтоор аялж эхэлснээс хойш тус боомтоор дамжин өнгөрөх ачааны галт тэрэгний хоёр шугам 69 болж, галт тэрэгний өнгөрсөн нийт тоо 13 мянгыг давж, экспортолсон бараа нь эхний үеийн хувцас, гутал, малгай зэрэг нэмүү өртөг багатай бүтээгдэхүүнээс шинэ эрчим хүчний машин, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг өнөөгийн өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн болон хувирчээ. "Ган тэмээний баг" тал нутгийн торгоны замын дагуу хойд зүгт давхиж, хамтдаа ялалт байгуулж, харилцан ашигтай байх дохиог дэлхий дахинд тасралтгүй илгээж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой, жигд байлгахад мөн "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсаар байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл