Орон нутгийн цагаар 10-р сарын 11-нд Камбож улсад албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн сайд Ван И Пномпеньд Камбожийн ерөнхий сайдын орлогч Хятад, Камбожийн Засгийн газар хоорондын зохицуулах комиссын Камбожийн талын дарга Хор Намхонгтай уулзлаа.

Ван И хэлэхдээ: - Би зүүн өмнөд Азид хийсэн айлчлалаа Камбожоос эхлүүлж байгаа нь хоёр орон сайн найз, хувь заяаны хамтын цогц байгаад оршино. Хятад, Камбожийн найрамдал цар тахалд нөлөөлөгдөөгүй бөгөөд цар тахлын эсрэг тэмцлийн үеэр нэн бат бэх болж, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам эрчтэй хөгжсөн гэжээ.
Мөн хоёр тал хоёр орны уламжлалт салбарын хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулахын зэрэгцээ хиймэл оюун, 5G, их өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой гэжээ.
Хор Намхонг хэлэхдээ: - Хятад улсын цар тахалтай тэмцэн олсон чухал амжилтыг Камбожийн тал сайшааж байгаа бөгөөд Камбожийн талын цар тахлын эсрэг тэмцэлд эд бодис, эмчилгээний баг томилон ажиллуулсан Хятадын талд баярлаж байна. Камбожийн талын аж үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Камбож, Хятад чөлөөт худалдаан хэлэлцээр байгуулсан нь улс төрийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм гэжээ.
