solongonews
Хятад улсын дотоодод 144 тохиолдол бүртгэгдэв
2021-01-21 11:21
Хятад улсын дотоодод 144 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 20-нд мэдээлснээр 01-р сарын 19-ний 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 144 хүрч, үүнээс 18 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 126 нь улсын дотоодод илэрснээс Хэбэй мужид 20, Бээжин хотод 2, Хармөрөн мужид 68, Гирин мужид 33, Шань Ши мужид 2, Шань Дүн мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол 5 нэмэгдсэн байна.

01-р сарын 19-ний 24 цагт 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1598 болж, түүнээс 68 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 468 өвчтөн эдгэрч, 4635 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 88 мянга 701 тохиолдол болж, сэжигтэй 5 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 947 мянган 364 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 36 мянган 874 байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл