Хятадын уламжлалд цагаан сарын шинийн зургааныг “Морины өдөр” буюу “Морь өдөр” гэдэг. Үүний учир нь Нюй Ваа /Ертөнцийг бүтээсэн, тэнгэрийг нөхсөн гэдэг Хятад домгийн дагина/ анх хүн, амьтныг бүтээхдээ эхлээд зургаан амьтныг бүтээж, долоодугаарт нь хүнийг бүтээсэн гэх домог байдаг учраас шинийн нэгэн бол тахианы өдөр, шинийн хоёр нь нохойн өдөр, шинийн гурван нь гахайн өдөр, шинийн дөрвөн хонины өдөр, шинийн таван бол үхрийн өдөр, шинийн зургаан бол морины өдөр, шинийн долоон хүний өдөр гэдэг байна.

Ийнхүү шинийн зургаанд тариандаа хүрч хаврын тариаландаа бэлтгэн, өлөн чөтгөрийг үддэг заншилтай юм байна. Мөн шинийн зургаанаас ажилдаа орж, бизнесээ эхлүүлдэг зуршилтай.
