solongonews
Хятадын патент, барааны тэмдгийн барьцааны санхүүжилт 162 тэрбум 650 сая юаньд хүрчээ
2022-08-25 09:39
Оны эхний хагаст Хятадын патент, барааны тэмдгийн барьцааны санхүүжилт 162 тэрбум 650 сая юаньд хүрчээ.

Энэ оны эхний хагаст Хятадын патент болон барааны тэмдгийн барьцааны санхүүжилт 162 тэрбум 650 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 51.5 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор 10 сая юаниас бага өртөгтэй 7345 төсөл байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 112 хувиар өссөн байна. Энэ оны 06-р сарын эцсийн байдлаар, банкны санхүүгийн байгууллагуудын оюуны өмчийн барьцааны зээлийн үлдэгдэл 124 тэрбум 637 сая юань болжээ.

Хятадын үндэсний Оюуны өмчийн бүртгэлийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд тус газрын орлогч дарга Хэн Фугуан:

- 150 гаруй төслийн хөрөнгө оруулалтыг дуусгахын тулд оюуны өмчийн 20 үйл ажиллагааны сан байгуулахыг удирдан чиглүүлж, Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржүүд оюуны өмчийн үнэт цаасны 65 бүтээгдэхүүнийг амжилттай гаргаж, 15.8 тэрбум юаньд хүрсэн. Патент, барааны тэмдэгт зэрэг оюуны өмчийн ангиллыг хамарсан 4 төрлийн даатгал, 16 бүтээгдэхүүнээр оюуны өмчийн даатгалын бизнесийг бүрдүүлэн хөгжүүлж, 2021 онд 5000 гаруй аж ахуйн нэгжид 24 тэрбум 100 сая юанийн эрсдэлээс хамгаалсан байна.

Хятадын Банк, даатгалын зохицуулах хорооны Хууль, дүрмийн газрын орлогч дарга Ли Ханьян хэлэхдээ "2017 оны эхнээс энэ оны 06-р сарын эцэс хүртэл банкны санхүүгийн байгууллагууд нийт 372 тэрбум 364 сая юанийн оюуны өмчийн барьцаанд тавьсан байна. Оюуны өмчийн барьцааны санхүүжилтийн бизнесийн хуримтлагдсан зээлийн хэмжээ тухайн онд 58 тэрбум 724 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.43 хувиар нэмэгдсэн. Зээл авсан өрхийн нийт тоо 5.981 болж, өмнөх оны мөн үеэс 60,91 хувиар нэмэгджээ" гэлээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл