solongonews
Ер бусын нэгэн хавар
2020-04-06 20:48
Ер бусын нэгэн хавар

    Хаврын өнгө аясыг мэдрүүлж, ажил үйлдвэрлэл сэргэж эхэлсэн урин цаг Өвөр Монголд ч мөн өргөн дэлгэр цэцэглэж байна. Бид дуран хараагаа үйлдвэр, уурхай, тариалангийн зүг хандуулж, хот хөдөөгийн амьд зургуудаар дамжуулан адилхан хаврын өөр өөр дүр зургуудыг сонирхуулж байна.

    Халдварт өвчинтэй тэмцэх, үйлдвэрлэлийг хамгаалах онцгой үед Өвөр Монголын олон олон газар янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Хүмүүс алдсан цаг хугацаагаа, учирсан хохирлоо нөхөж авахын тулд хичээн ажиллаж байна. Өнөөг хүртэл Өвөр Монголын аймаг, хотуудын томоохон аж ахуйн нэгжүүдийн ажил үйлдвэрлэлээ сэргээн эхлүүлсэн байдал 80-аас дээш хувьд хүрч, гол салбарын үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой байна. 

    Хаврын эхэн үеийн Өвөр Монголын их тал, эдийн засаг, нийгмийн хөгжил эрч хүчээ ид харуулж байна.

Хөххотын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Тээврийн хэрэгслийн удирдлагын газрын ажилтнууд иргэдэд түр цагийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох ажлыг гүйцэтгэж байна

Хөххотын Шуудангийн бүсийн төв товчооны газрын тээврийн илгээмж шийдвэрлэх төвд ажилтнууд илгээмжийг эрэмбэлэн ялгаж, тарааж байна.

Өвөр Монголын Жинь Юанькан Биологийн Инженеринг ХХК-ний ажилтнууд еndотохin шинжилгээ хийж байна

Хөххотын Тай-Эрлитү компаний ажилтнууд амны хаалт яаралтай үйлдвэрлэж байгаа нь

03-р сарын 06-нд Өвөр Монголын Дэшэн ноолуурын бүтээгдэхүүний ХХК-ний ажил үйлдвэрлэлээ сэргээн эхлүүлсэн байдал 70 хувьд хүрэв

 02-р сарын 14-нөөс эхлэн ажил үйлдвэрлэлээ сэргээж эхлүүлсэн Өвөр Монголын ТСL Фотоэлектрик Технологийн ХХК-ний үйлдвэрлэлийн тасаг

Хөххотын Сайхан дүүргийн Жиньхэ суурингийн Бабай тосгонд Шинжлэх ухаан, Технологийн асуудал хариуцсан комиссар Ли Маошин тариалангийн том өрх болох Лю Цайпингийнханд мэргэжлийн зөвлөгөө хангаж байна

Ажил үйлдвэрлэл сэргээж эхэлсний дараа компаниуд Ганцаарчилсан хоол идэх дүрмийг хэрэгжүүлэв

Түнляо хотын Хүрээ хошууны тариачин Сүн Чюнь хөдөө аж ахуйн хэрэглээний эд зүйлс худалдан авч байна

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл