solongonews
Ли Кэчян Жэжяний ажил байдалтай танилцав
2014-11-22 22:29
Ли Кэчян Жили корпорацад очиж, Дундадын тоног төхөөрөмжийг экспортолж, Дундадын брэндийг алдаршуулъя гэвэл олон улсын зах зээлд зоригтой өрсөлдөн, Дундад улсад үйлдвэрлэж байсныг Дундад улсад зохион бүтээсэн болгож хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Жүншинь агентлагийн мэдээ: 19-21-нд Дундадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Жэжяний И-ү, Ханжөүгийн ажил байдалтай танилцав.

Ли Кэчян И-үгийн Чин-яньлю тосгонд очиж, эдийн засгийн хөгжилд хамгийн гол нь ажлын байраар хангах явдал, ажлын байр байвал орлоготой гэсэн үг гэжээ.

Ли Кэчян И-үгийн олон улсын худалдааны төвтэй танилцах үедээ, одоогийн уламжлалт худалдааны арга хэлбэр бэрхшээлтэй байвал хил дамнасан цахим худалдаа хийж болно. Боломжтой газарт хил дамнасан цахим худалдааны туршилтын бүс гаргавал ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх бөгөөд хэрэглээг дайчилж, экспортыг нэмэгдүүлж болно гэжээ.

Ли Кэчян Жили корпорацад очиж, Дундадын тоног төхөөрөмжийг экспортолж, Дундадын брэндийг алдаршуулъя гэвэл олон улсын зах зээлд зоригтой өрсөлдөн, Дундад улсад үйлдвэрлэж байсныг Дундад улсад зохион бүтээсэн болгож хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр Тайлүн банканд очиж, талууд бодит байдлыг үндэслэн дэмжих бодлого хэрэгжүүлж, дунд жижиг банкийг илүү дэмжих хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян Жэжяний Их Сургуульд очиж, шинийг зохион бүтээх зориг санаатай байхыг оюутнуудаас хүсэв.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл