solongonews
амгархаг газрын экологийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байна
2022-01-20 11:29
Хятадын олон улсын ач холбогдол бүхий намгархаг газрын экологийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байна.

“БНХАУ-ын ус,намгархаг газрын экологийн байдлын тухай 2021 оны цагаан ном”-д тэмдэглэхдээ, өнөөг хүртэл Хятадын олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын экологийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байж,усны чанар эерэг хандлагатай болж, биологийн олон янз байдал жил ирэх тусам сайжирч байна гэж Хятадын Ой бэлчээрийн газраас 19-ний өдөр мэдээлсэн ажээ.

Хятад улсад олон улсын ач холбогдол бүхий 64 ус,намгархаг газар байдгийн 63 нь эх газарт, 1 нь Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд байрладаг. Цагаан номд хамрагдсан олон улсын ач холбогдол бүхий 63 ус, намгархаг газар нь 23 муж, өөртөө засах орон, хотын захиргаанд тархсан бөгөөд үүнд 48 дотор ус намгархаг газар, 15 далайн болон далайн эргийн ус намгархаг газар, нийт 2258 зүйл ус намгархаг газрын ургамал, 260 зүйл ус намгархаг газрын шувууд байдаг.

Уг цагаан номд 63 олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын нийт талбай нь 3 сая 727 мянга 500 га-д хүрч, 2019 оны хэмжээтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Ус,намгархаг газрын усны чанар сайжирч, байцаалтад хамрагдсан 53 намгархаг газрын дунд II зэрэглэлийн усны чанартай ус намгархаг газар хамгийн их хувийг эзэлсэн буюу 30.19 хувьд хүрсэн бол 7 далайн намгархаг газрын дотор нэгдүгээр зэрэглэлийн устай 3, хоёрдугаар зэргийн устай 4 намгархаг газар байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын ихэнх нутаг дэвсгэрт орох хур тунадас тогтвортой байна. Гол мөрний урсац бүрэлдэх эхийн олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын ус хадгалах чадвар, голуудын усны гарц тогтвортой байна. 9 ус намгархаг газрын байгалийн усаар нөхөгдөөгүйн байдалд орон нутгаас хиймэл ус нөхөн сэргээх арга хэмжээ авч, үүний дотор Өвөр Монголын Далай нуурын ус намгархаг газар 1 тэрбум 839 сая шоо метр усыг нөхсөн байна.

Хятадын ус,намгархаг газрын экологийн нөхцөл байдал тогтвортой хандлагатай байгаа боловч Хятадын олон улсын ач холбогдолтой ус,намгархаг газрын харь ургамал, байгаль орчны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх гэх мэт асуудал оршсоор ирсэн байна.

- Дараагийн алхам бол олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын хяналтыг чангатгаж, ус намгархаг газрын экологийн нөхөн сэргээлтийг идэвхтэй хийж, харь ургамлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах, байгаль орчныг сайжруулна. Ус намгархаг газрын менежментийн чадавх, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын хамгаалалт, менежментийг аажмаар хэрэгжүүлнэ гэж Хятадын ой, бэлчээрийн газрын ус намгархаг газрын менежментийн хэлтсийн дарга Ү Жиминь танилцуулжээ.

Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар гэдэг нь экологи, ургамал судлал, амьтан судлал, лимнологи, ус судлалын хувьд олон улсын онцгой ач холбогдолтой намгархаг газар болох юм. Хятад Улс 30 жилийн өмнө “Ус намгархаг газрын тухай конвенц”-д нэгдэн орсноос хойш олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад оруулж, олон чухал намгархаг газрыг аврах, хамгаалах боломж бүрдсэн юм.

Зохиогч: ХҮ ЛҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл