Бээжингийн төмөр замын корпорац нийт 147 мянга 700 зорчигч тээвэрлэснээс 02-р сарын 11 буюу битүүний өдөр гэхэд Бээжингийн зургаан том галт тэрэгний өртөө нийт 96 мянга 800 зорчигч нэвтрүүлсэн тухай Хятадын төмөр замын Бээжингийн төмөр замын корпорац мэдээллээ.
Хятадын төмөр замын үндэсний корпорацын мэдээллээр цагаан сараас өмнө 15 хоногт буюу 01-р сарын 28-наас 02-р сарын 11-ний өдрүүдэд төмөр замаар давхацсан тоогоор нийт 52 сая 330 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 115 сая 660 мянгаар буюу 68.8 хувиар буурсан үзүүлэлт бол ачаа барааны тээвэрлэлт 155 сая 620 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 12 сая 730 мянга гаруй тонноор буюу 8.9 хувиар өссөн байна.
