Орон нутгийн цагаар 02-нд Times Higher Education (THE гэж нэрлэдэг) хамгийн сүүлийн үеийн 2022 оны дэлхийн их сургуулиудын жагсаалтыг шинэчилсэн байна. Хятадын хоёр их, дээд сургууль анх удаа эхний 20 -д багтсанаараа Ази тивийн шилдэг дээд амжилтыг тогтоов. Шинээр гаргасан жагсаалтын дагуу Бээжингийн Их Сургууль болон Чинхуа Их Сургууль 16-р байранд жагссан байна.
Энэхүү жагсаалтын дагуу Оксфордын их сургууль 6 жил дараалан тэргүүн байр эзэлж байна. АНУ (найман их сургууль), Их Британи (хоёр их сургууль) эхний аравт багтжээ.
THE нь 13 шалгуур үзүүлэлт дээр үнэлэн гаргасан бөгөөд их сургуулийн сургалт, судалгаа, мэдлэг дамжуулалт, олон улсын хэтийн төлөвийн гүйцэтгэлийг хэмжих зорилготой юм. 2021 онд энэхүү жагсаалтад 99 улс орон, бүс нутгийн 1,662 их сургуулийг хамруулжээ.
