solongonews
16.2 сая евро хүрсэн цэцгийн сав байна
2018-06-13 15:22
Өмнө нь гутлын хайрцагт хадгалагдаж байв.

Чин гүрний Тэнгэр тэтгэгч хааны (1735-1796) үеийн шаазан цэцгийн сав Парис хотод 16.2 сая еврогоор зарагдсан байна. Дуудлага худалдаанд зарагдсан цэцгийн сав хэдэн зуун жилийн турш бүрэн бүтнээрээ хадгалагдсанаараа маш ховор эрдэнэ болж байгаа аж. Энэхүү цэцгийн сав нь Тэнгэр тэтгэгч хааны үеийн хамгийн шилдэг уран бүтээлчийн бүтээл болно.

- Энэхүү цэцгийн сав нь тун чухал урлагийн бүтээл юм. Бид Италийн уран зураач Карваггиогийн уран зургийн бүтээл олдсон мэт байсан хэмээн Sotheby's дуудлага худалдааны газрын мэргэжилтэн танилцуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл