XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы бэлтгэл хурлыг 03-р сарын 04-ний өдрийн үдээс өмнө хийж, хурлын тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгож, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар зөвлөх зүйлүүдийг батална. Бэлтгэл хурлын дараа XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы тэргүүлэгчдийн багийн анхдугаар хурлыг хуралдуулах болно. Мөн өдрийн үдээс өмнө 11 цаг 15 минутад XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган хэвлэл мэдээллийн бага хурлыг зохион байгуулж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч хурлын хөтөлбөрийг зарлах ба БХАТИХ-тай холбогдох асуудалд дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах болно.
Мөн 03-р сарын 04-ний өдөр Бүх Хятадын УТЗЗ-ний XIII удаагийн Ⅱ чуулганаар бүх Хятадын УТЗЗ-ний Байнгын хорооны ажлын тайлан болон ажлын төлөвлөгөөг хянан батлах болно.
