Чан-Э-5 саран дээр амжилттай газардлаа
2020-12-02 16:47
Чан-Э-5 саран дээр амжилттай газардлаа.
Чан-Э-5 тандагч аппарат сарны наад тал дахь урьдчилан сонгосон хэсэгт 12-р сарын 01-ний орой амжилттай газардсаны дараа эх газар дахь удирдлагын төвийн хяналтан дор хоёр хоногийн хугацаатай тандах, дээж авах ажлаа албан ёсоор эхлүүлсэн байна.
Чан-Э-5 тандагч аппаратын газардах хэсгийг саран дээрх Румк уулсын ойролцоох бүсээс сонгожээ. Учир нь энэ газар нь АНУ, ЗХУ-ын тандагч аппаратын дээж авч байсан газруудтай харьцуулахад геологийн тогтцын хувьд бүр сүүлд бүрдэж тогтсон базальт гадаргуу байж болзошгүй гэж эрдэмтдийн үзсэн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
