solongonews
“Шэньжөү 16” хөлгийн нисэгчид маргааш эх дэлхийдээ бууна
2023-10-30 15:09
“Шэньжөү 16” хөлгийн нисэгчид маргааш эх дэлхийдээ бууна

   “Шэньжөү 16”, “Шэньжөү 17” сансрын хөлгийн нислэгийн хоёр баг Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 29-нд ёслол хийж, Хятадын сансрын станцын түлхүүрийг шинэ багтаа хүлээлгэж өгчээ. Дөрөв хоногийн өмнө 10 дугаар сарын 26-нд нислэгийн хоёр баг Хятадын сансрын станцад золгож, тойрог замд байсан хугацаандаа “Шэньжөү 16” сансрын хөлгийн нисэгчид “Шэньжөү 17” хөлгийн багт сансрын станцын үйл ажиллагаа, хяналт удирдлагын байдлыг танилцуулж, тойрог замд таван сар ажиллаж амьдарсан сэтгэгдлээ хуваалцлаа.

“Шэньжөү 16” хөлгийн сансрын нисэгчид төлөвлөсөн бүх даалгавараа биелүүлж дууссан тул маргааш /10 дугаар сарын 31-нд/ тэдний буух бүхээгийг Дунфэн талбайд газардуулахаар төлөвлөж сансрын нисэгчдийг хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : m.gmw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл