solongonews
Монголын байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд нийлүүлнэ
2021-05-06 10:06
Монголын байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд нийлүүлнэ

Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Лү Шишиүн, Олон талт худалдаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Хэ Жаокан нартай 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд уулзжээ. Уулзалтаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ Монголын хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн Хонконгийн санхүү, хуулийн чиглэлийн үйлчилгээг Монголын ААН-дэд сурталчлан таниулах талаар санал солилцлоо.  

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Invest in Mongolia
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл