Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 04-р сарын эцсийн байдлаар Хятад улс 1.615 сая 5G суурь станц барьж, 5G бие даасан сүлжээг бүрдүүлсэн дэлхийн анхны орон болжээ. 5G суурь станцын тоо нийт гар утасны суурь станцын 16 хувийг эзлэх болсон байна.
2019 оны 06-р сард 5G-ийн лиценз олгосноос хойш Хятад улсын харилцаа холбооны үндсэн операторууд ерөнхий төлөвлөлт, дунд зэрэг ахицтай байх зарчмыг баримталж, 5G сүлжээний бүтээн байгуулалтыг илүү хурдан, үр ашигтай болгохын тулд бүтээн байгуулалт, хамтын ажиллагааг дэмжсээр ирсэн. 2021 онд Хятад улсад 1.425 сая 5G суурь станц ашиглалтад орж, 5G сүлжээ нэгэнт Хятадын мужийн зэрэглэлийн бүх хот, 98 гаруй хувийн шяний хотууд, 80 гаруй хувийн хөдөө тосгоныг хамарсан байна. 5G гар утасны терминалын холболтын тоо 518 саяд хүрч,энэ оны эхний улиралд 5G сүлжээний шинэ суурь станцын тоо 134 мянгад хүрчээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын 5G технологийн инновацын гол нээлтүүд шинэ ахиц дэвшил гаргасан. Хятадын аж ахуйн нэгжүүдийн зарласан 5G стандартын чухал патентын тоогоор дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
