solongonews
Төлөөлөгч Гүө Лихунгийн санал
2016-03-08 01:06
Гүө Лихун төлөөлөгч: Эдийн засгийн өөрчлөлтийн чухал бүрэлдүүн хэсгээр үзэх хэрэгтэй.

Бүх Хятадын ардын төлөөлөгч, Улаанхад дээд сургуулийн дэд захирал Гүө Лихүн З дугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөхдөө“ жижиг дунд хотын боловсрол нь үндсэндээ дан ганц албанаас эрхлэн хийсэн байгууламж болно. Одоогоор жижиг дунд хот ялангуяа ядуу буурай газар нутгийн боловсрол сургалтын гол асуудал бол дүрмийн талын саад болно. Энэхүү асуудлыг шийдвэрлэе гэвэл өөрчлөлтийн алхаагаа түргэтгэх хэрэгтэй гэв.

“Том хотын байрны үнэ жижиг дунд хотын байрны үнийн 5-10 дахин илүү үнэтэй байгаа бөгөөд зам харилцааны түгжрэл, бохир манан зэрэг хотын асуудал ноцтой оршиж байх атлаа хүмүүс яагаад том хотыг чиглээд байгаа вэ? Хамгийн гол шалтгааны нэг нь боловсрол болон эм эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний зөрөөнөөс болсон байна” гэж тэрээр үзэж байна. Гүө Лихүнгийн бодлоор жижиг дунд хотын боловсрол болон эм эмнэлгийг түлхүү хөгжүүлбэл мэргэжилтэн татаж чадна. Үүнийг дагаад эдийн засгийн хөгжлийг ахиулж чадна. Асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн зангилаа нь үүнд байна. Мөн үүнийг эдийн засгийн өөрчлөлтийн чухал бүрэлдүүн хэсгээр үзэх хэрэгтэй.

Тэрээр хэлэхдээ, Засгийн газрын ажлын тайланд “Чанар сайтай сургалт боловсролыг хөгжүүлэх” тухай төлөвлөжээ. Жижиг дунд хотын боловсролын түвшинг дээшлүүлэхэд, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн эгнээний боловсролыг дээшлүүлэх, боловсролын өөрчлөлтийг ахиулах зэрэг гурван талыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Ийнхүү тэрбээр боловсролын яамнаас бодитой арга хэмжээ хэрэгжүүлж, хөгжил багатай газар нутгийн боловсролын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж, адил бус газар нутгийн хоорондох зөрөөг багасган, ард түмэн эрхэлж буй боловсролыг хөгжүүлэх хуульд даруй засвар оруулж, олон шилдэг мэргэжилтэн болон боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл зохистой гэсэн санал дэвшүүлсэн байна.

Зохиогч: Бао Жиньшань, Д Зоригт, Сарантуяа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл