solongonews
Гаднын сэтгүүлчдийн нүдэн дэх ”Бүс ба зам”
2022-12-22 20:18
Гаднын сэтгүүлчдийн нүдэн дэх ”Бүс ба зам”

2022 оны "Бүс ба зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны уулзалт 08 дугаар сарын 09-нд Ши-Ань хотод болж, "Бүс ба зам"-ын бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн хөгжлийг ахиулахад хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлага зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Шааньсигийн хойд хэсгээс өмнөд хэсэг хүртэл Янь-Ань хотоос Анькан хот хүртэл тариалангийн талбайгаас аж үйлдвэрийн парк хүртэл тус форум нээгдэхээс долоо хоногийн өмнө Хятад болон гаднын сэтгүүлчид Шааньсигийн газар нутгаар дөрвөн замаар явж, Шааньси мужийн өндөр түвшний нээлт, өндөр чанартай хөгжлийг дэмжих талаар гүн гүнзгий ярилцлага хийжээ. 2022 оны “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны уулзалтад оролцсон гаднын сэтгүүлчдээс яриа авсан байна.

Өнөөдөр Хятадад болж буй томоохон өөрчлөлтүүдийг бодитой, шударга мэдээлнэ

Беларусын Үндэсний Радио Телевизийн Корпорацын сэтгүүлч Антон Вашукевич “Хуучин хот ч бай, шинэ Янь-Ань хот ч бай уулсын дунд ийм орчин үеийн хотууд байгаа нь Хятад миний төсөөлж байснаас тэс өөр юм” хэмээн сэтгэл хөдлөн ярьжээ.

Янь-Ань хотын Аньсай дүүргийн Гаочяо багийн Наньгөү тосгоны Экологийн хөдөө аж ахуйн үзүүлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд амтат алим амталж байхдаа Коста Рикагийн "Үндэстэн" сэтгүүлийн сэтгүүлч Вилла Говаере магтаалаар дүүрэн байлаа. Тэрээр "Gиуаnа Nеwѕrоом-ийн ерөнхий редактор Фареза Ханифын хамт "Надад Наньгөү тосгонд мод бий" үрчлэлтийн үйл ажиллагаанд оролцож, үрчлэгдсэн алимын модыг нэг жилийн хугацаанд түүх эрхийг авсан. Би түүж авсан алимаа найзуудтайгаа хуваалцана. Хятад улс хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, соёлын аялал жуулчлалыг хослуулсан онцгой туршлагыг бидэнд өгсөн. Энэ туршлагыг Коста Рикад сурталчилж, нэвтрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Янь-Ань хотын архивын "Хятадад улаан од гялалзаж байна - Гаднын сэтгүүлчдийн нүдэн дэх Хятадын коммунистууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр Латин Америк, Карибын тэнгис, Евроази, Баруун Ази, Хойд Африкаас бүрдсэн тусгай зочид болон гадаадын 26 сэтгүүлчийг угтан авлаа. Тэдний нэг болох Иракийн мэдээ корпорацын сэтгүүлч, нэвтрүүлэгч Сами Абдул Эмир Абд “Өнөөдөр Хятадад болж буй томоохон өөрчлөлтүүдийг би үнэн бодитой, шударгаар мэдээлэх ёстой. Тухайн үед миний өмнөх хүмүүс хувьсгалын ариун орон Янь-Аний тухай зоригтойгоор мэдээлсэн шиг байх ёстой” гэжээ.

“АI-Gоnmhоnriа”-ын орлогч эрхлэгч Мустафа Элброк “Олон айлчлалын үеэр бидний харж, сонссон зүйлс Хятадын талаарх бидний ойлголтыг баталж, өргөжүүлсэн. Би “Бүс ба зам” санаачилгын хэрэгжүүлэгч болно гэж найдаж байна” гэлээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл